Mahanaim Cyber College

  • home
  • MY PAGE
  • korean
  • english
  • spanish
  • french
  • japanese
  • turkish
  • cambodia
School Introduction
  • Message from the President
  • School Introduction
  • Commercial Video

GREETINGS

Close Vod

President
President's Page
As we commence the Mahanaim Cyber College….

МАХАНАИМ цахим Библийн сургуулийг нээхэд Өнөө үеийн маш олон хүмүүс Есүст итгэж итгэлийн амьдарлаар амьдарч байгаа. Мөн, маш олон хүмүүс пасторын амьдарлаар амьдарч байна. Гэвч итгэлийн амьдарлын суурь нь буруу болсноос болж энэхүү замналаар явахад төвөгтэй болсон. Итгэлийн амьдралын суурь нь өөрийгөө үгүйсгээд Бурханы үгэнд итгэх юм. Итгэлийн амьдралд өөрийн бодол нэмэгдсэнээс болж хэцүү итгэлийн амьдралаар амьдардаг хүмүүс их байдаг.

Итгэлийн амьдарлаар амьдрах үед хэд хэдэн зүйлүүдийг тодорхой сурах нь Бурхан бидний дотор хүчтэйгээр ажилаа хийх болно. Тиймээс энэхүү тогтолцоог алхам алхмаар сурах нь маш чухал.

Маханаим цахим Бибийн сургууль нь ганц Солонгост биш олон улсаас зөв итгэлийн амьдралаар амьдрах гэж байгаа хүмүүс интернэтээр дамжуулан шашин судлахад зориулан гадаад 9 орны хэлээр хичээл сонсох систем гаргасан. Африк улсын алс бөглүү нутаг, Өмнөд Америк улсын Амазон голын хөндийн ойролцоо газар нутагт амьдардаг хүмүүст интернэтээр дамжуулан шашин судлах боломжийг нээж өгсөн Бурханд талархаж байна.

Сайн мэдээ сонсохыг хүсэж байгаа, сайн мэдээ тараамаар байгаа боловч яаж хийх аргыг мэдэхгүй байгаа хүмүүс их байдаг. Мөн аврал авсан боловч итгэлийн амьдралаар амьдрах аргыг мэдэхгүй учраас хэцүү байдаг хүмүүс байдаг. Ийм хүмүүс МАХАНАИМ цахим Библийн сургуульд элсэж сурахыг хүсэж байна. Библийн тогтолцоо, Итгэлийн амьдралын ерөнхий ойлголт, Бурханы дотор амьдрах арга болон итгэлийн ертөнцийг сурвал амьдралд чинь тэр аяараа Бурхан ажиллаж ивээл авна гэдэгт итгэж байна.

Маш олон хүмүүс энэхүү сайхан боломжийг алдахгүйгээр сурч Есүс Христтэй нэг сэтгэлтэй болохыг хүсэж байна. Тэгснээр унах гэж байгаа махан биеийн боолоор амьдрахаа болиод итгэлийн хүн болж, тэдгээр хүмүүсээр дамжуулан Есүсийн амийг авах хүмүүс их болохыг хүсэж байна.

МАХАНАИМ цахим Библийн сургууль нь та бүгдэнд ерөөл болох болно. Хичээллэх хугацаандаа нэг нэг хүмүүс Бурхан хараад баярлах эрхэм нандин Бурханы ажилчин болж, сүнслэг болсон пастор, сайн мэдээ түгээгч болж энэ дэлхийг гэрэлтүүлэх болно.

Сайн мэдээ цуглааныг үндэслэн байгуулагч

President of Mahanaim Cyber College Ock Soo Park